Машиныхаа зах зээлийн үнийг 2 минутад мэд
Зарах, худалдаж авах гэж буй машины үнийг яг одоо идэвхтэй байгаа зарууд дээр тулгуурлан загвар, он, гүйлт, байдлаар нь тооцоолно.
- Машин
- Байдал
- Төлбөр
- Үнэ
Зэрэглэл гэж юу вэ?
Японы машины аукционы зэрэглэлтэй адил хоёр хэсэгтэй. Тоо нь хөдөлгүүр, хурдны хайрцаг, цахилгаан, гадна талын байдлыг, үсэг нь салоны байдлыг илэрхийлнэ. Жишээ нь 4B гэвэл ердийн сайн машин, салон нь цэвэр гэсэн үг.
Байдал ердийнхөөс (75%) муу бол хэсэг бүрийг засах зардалтай дүйцэх хэмжээгээр үнээс хасна: хөдөлгүүр, хурдны хайрцаг тус бүр 15% хүртэл, гадна тал 10%, цахилгаан, салон 6%, шатахуун 4%, хянах самбар 3%, гэрэл 2%. Нийт хасалт 45%-иас хэтрэхгүй. Ердийнхөөс сайн бол үнэ зах зээлийн өндөр үнэ хүртэл нэмэгдэнэ.
Хэрхэн ажилладаг вэ?
Бүртгүүлэх шаардлагагүй. Гурван алхмаар машиныхаа үнийг мэднэ.
Машинаа сонго
Үйлдвэрлэгч, загвар, үйлдвэрлэсэн болон орж ирсэн он, гүйлтээ оруулна.
Байдлаа үнэл
Хөдөлгүүр, хурдны хайрцаг, гадна дотор талын байдлыг гулсуураар тохируулна. Таны машины зэрэглэл (4B гэх мэт) шууд гарна.
Үнээ мэд
QPay-ээр 9,900₮ төлөөд хурдан зарах, боломжийн, өндөр гэсэн гурван үнийг тооцооны задаргаатай нь авна.
Та юу авах вэ?
- Гурван үнэ: хурдан зарах, боломжийн, өндөр үнэ
- Байдлын зэрэглэл: аукционы зэрэглэлтэй адил 4B, 3.5C гэх мэт
- Үнийн задаргаа: гүйлт, орж ирсэн он, дугаар, байдал тус бүр үнэд хэдэн төгрөгөөр нөлөөлсөн
- Хадгалагдана: үр дүн энэ утсан дээр хадгалагдаж, дахин төлөх шаардлагагүй
- Хурдан зарах эрх: машинаа хурдан зарах үнээр зарлах, 9,900₮-д багтсан
Түгээмэл асуулт
Өөр асуулт байвал Messenger-ээр бидэнтэй холбогдоорой.
Үнийг хэрхэн тооцдог вэ?
Яг одоо идэвхтэй байгаа машины заруудаас ижил загвар, ойролцоо оны машинуудыг олж, үйлдвэрлэсэн он, гүйлт, орж ирсэн он, хувилбар, улсын дугаараар нь үнийн ялгааг тооцоолно. Дараа нь таны оруулсан машины байдлаар засвар хийнэ.
Үнэлгээ хэр үнэн зөв бэ?
Үнэлгээ зарлагдсан үнэд суурилдаг тул бодит борлогдсон үнээс бага зэрэг зөрж болно. Тухайн оны зах зээлийн мэдээлэл цөөн бол бид төлбөр авахаас өмнө анхааруулна. Албан ёсны үнэлгээ биш, лавлагаа болгон ашиглана уу.
Төлбөр хэд вэ, хэрхэн төлөх вэ?
Нэг машины нэг үнэлгээ 9,900₮. QPay болон бүх банкны аппаар QR код уншуулж төлнө. Бүртгүүлэх шаардлагагүй.
Зар байхгүй машин байвал яах вэ?
Тухайн оны машины зар огт байхгүй бол бид үнэлгээ хийхгүй бөгөөд төлбөр авахгүй. Сайт өөрөө анхааруулж, төлбөрийн товч гарахгүй.
Машины байдлын зэрэглэл гэж юу вэ?
Японы машины аукционы зэрэглэлтэй адил. Тоо (1–5) нь хөдөлгүүр, хурдны хайрцаг, гадна талын байдлыг, үсэг (A–E) нь салоны байдлыг илэрхийлнэ. Ердийн сайн машин 4B байна.
Үр дүн маань хадгалагдах уу?
Тийм. Үр дүн таны утас эсвэл компьютерийн хөтөч дээр хадгалагдаж, «Таны авсан үнэлгээнүүд» хэсэгт харагдана. Ижил машиныг дахин оруулахад дахин төлөх шаардлагагүй.
Машинаа хурдан зарж болох уу?
Болно. Үнэлгээ авсны дараа машинаа хурдан зарах үнэ эсвэл түүнээс доош үнээр зарлах эрх үүснэ. Энэ нь үнэлгээний төлбөрт багтсан.
Машиныхаа бодит үнийг мэдээд зар
Хэт хямд зарж алдагдал хүлээх, хэт үнэтэй зарлаж удаан хүлээхээс сэргийл.
Үнэ тооцоолох